“Хүүхэд ба боловсрол” өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

“Хүүхэд ба боловсрол” өдөрлөг болно

Хятадын боловсролын төв болон  Монголын Сурагчдын холбоо, Монголын Залуучуудын холбооноос хамтран “Хүүхэд ба боловсрол” өдөрлөг сэдэвт өдөрлөгийн энэ сарын 31-ний өдөр зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт  Монгол, Солонгос, АНУ, БНХАУ-ын шилдэг 50 их, дээд сургууль оролцож, гадаадад суралцах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ажээ. Монголын залуучууды холбооны байранд хоёр өдөр үргэлжлэх өдөрлөгийн үеэр  9, 10, 11 дүгээр ангийн сурагчдаас БНХАУ-д сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлсөн тэтгэлэгт хөтөлбөрт найман  хүүхдийг  шалгаруулж авах юм байна. Өдөрлөгөөс сургуулиудын танилцуулга, тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээлэл авч болохын дээр тэтгэлэгт хөтөлбөр, хөнгөлөлт урамшууллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг түгээх ажээ.  “Хүүхэд ба боловсрол” өдөрлөгийн тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл  70159893, 95528850, 96666349, 99698892 тоот утсаар холбогдоорой.

Д.ЦЭЦЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж