Цагаан хоолтнууд л дэлхийг хөнөөх нь

Хуучирсан мэдээ: 2010.06.05-нд нийтлэгдсэн

Цагаан хоолтнууд л дэлхийг хөнөөх нь

ФОТО: DIGITAL VISION/EAST NEWS
Мах, сүүний хэрэглээг багасгаснаар агаар мандалд хаягдах хүлэмжийн хийн хэмжээг бууруулахгүй хэмээн The Daily Mail сонин бичихдээ Калифорнийн  их сургуулийн эрдэмтэдийн судалгаанаас иш татсан байна.
Мах бага хэрэглэх уриалга НҮБ-ын хэт төвийлгөсөн илтгэлд мал аж ахуйг даяарчлалын дулааралтай холбосон байв. Түүнийг нь Пол Маккартни, Гвинет Пэлтроу гэх нэртэй хүмүүс дэмжсэн билээ.
Агаар мандлын мэргэжилтэн Франк Митлоунер үзэхдээ “ногоон” үйл  ажиллагаа “нохойгоо буруу тийш нь” тавилаа гэв.
Мах, сүүний үйлдвэрлэлийн явцад НҮБ-ын илтгэлд заагдснаас бага хэмжээний хүлэмжийн хий ялгардаг гэнэ.
Тийм чухал бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг багасгах нь өлсгөлөнг улам гааруулна.
НҮБ-ын илтгэлд тэмдэглэсэн “хөдөө аж ахуй бүх хүлэмжийн хийн 18 хувийг ялгаруулж буй нь тээврийн хэрэгслийнхээс их байна” баримт нь үнэнд нийцэхгүй, шинжлэх ухааны үндэслэлгүй. Учир нь бодитоор тооцогдоогүй.

 Хүрээлэн буй орчны нөхцлийг сайжруулахын тулд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээ бууруулах биш харин үр ашгийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй юм. Цагаан хоолтнууд энд яагаад ч туслаж чадахгүй нь.
Өмнө нь Гималайн цасан  халхавч хайлж байна гэж буруу мэдээлэл гаргасан хэмээн НҮБ-ын илтгэлийг нэг биш удаа шүүмжилж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж