Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

Хувь хүний генийн сан нэн баялаг, хичнээн
олон үр удам төрүүлнэ төдий чинээ түүний үрийн санд үүсдэг гений олон хувилбар
хоршлууд үр удмууддаа аль болох бүрэн дамжих боломж нээгддэг. Гэвч бодит
амьдрал дээр хүн бүр өөрийн генийн сангийн тодорхой хувийг л үр удмууддаа
дамжуулдаг. Генийн сангаас дамжиж буй тэр тодорхой хувийг "удмын сан"
хэмээн нэрлэх нь зүйд нийцэх юм. Ийм учраас манай монголчууд тухайн үе удмын
генийн сангаас дараачийн үе удамд удамшин дамжиж буй тодорхой хэсгийг
"удмын сан" хэмээн нэрлэн заншиж байна. Эмэгтэй хүний хүүхэд төрүүлэх
биологийн боломжит нас 15 насанд эхэлж, 50 насанд зогсоно гэвэл түүний нөхөн
үржихүйн хугацаа 35 жил үргэлжилнэ гэсэн үг. Сар бүр боловсордог эмэгтэй хүний
улаам шимээс (өндгөн эсээс) хүүхэд төрүүлээд байвал 35 жилд 420 хүүхэд төрөх
болно. Энэ бол бодит амьдрал дээр үл хэрэгжих тохиолдол.


Хэрэв эмэгтэй хүний төрөлт хоорондын хугацааг
1; 1.5; 2 жилийн зайтай гэж тооцвол 35 жилийн хугацаанд нэг эмэгтэй 35.0; 23.0;
18.0 хүүхэд тус тус төрүүлэх боломжтой. Дөрвөн хүүхэд төрүүлсэн гэр бүл бол
төрүүлэх боломжтой 35.0; 23.0; 18.0 хүүхдийнхээ дөнгөж 11.4%; 17.4%; 22.2% -г л
тус тус төрүүлжээ гэсэн үг болно. Хэрэв хоёр хүүхэд төрүүлбэл энэ тоо 5.7%;
8.7%; 11.1% болж тус тус хоёр дахин багасна. Өөрөөр хэлбэл нэгэн гэр бүл үр
хүүхдүүд байдлаар дараачийн үр удамдаа өвлүүлэх боломжтой генийн сангийнхаа тун
өчүүхэн хувийг л удмын сан байдлаар өвлүүлж буй хэрэг.


Хэтэрхий цөөн хүн амтай манай монгол орны
хувьд ийм үзэгдэл нь үндэстний генийн сангаасаа үр удамдаа дамжуулах удмын
сангийн юугаар ч үл орлуулах асар их баялаг хөгжлийн нөөцийг алдсаар байгаад
харамсаад баршгүй хохирол. Ийнхүү хувь хүний эцэг эхийн генийн сангаасаа өвлөн
авсан удмын сан бол түүний оюун ухаан, бие бялдарын хөгжил, өвчин эсэргүүцэх,
урт наслах чадвар, байгал, нийгмийн юмс үзэгдлийн мөн чанарыг танин ойлгох,
өөрийн авьяас билэг, чадвараа нээн илрүүлж насан туршийн амьдралаа тэтгэх, улс
үндэстнийхээ хөгжилд өөрийн гэсэн хувь нэмэр оруулахуйц ажил мэргэжлээ зөв онож
сонгоход тулгуур хөрс нь болдог ажээ.


Эх сурвалж: "Хүн
судлалын үндэсний төв"-ийн тэргүүн ШУ-ны доктор, профессор Ж.Батсуурь,
АУ-ны доктор Э.Энхмаа
"Монгол улсын иргэн угийн бичиг хөтлөх
үлгэрчилсэн загвар" номын хуудас 40-41, 2010 он

http://www.urgiinbichig.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж