Зургадугаар сарын 5 | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.06.05-нд нийтлэгдсэн

Зургадугаар сарын 5

Зургадугаар сарын 5-ны баяр
Сейшалийн арлуудын баяр

Сейшелийн арлууд чөлөөлөгдсөний 1977 оны төрийн эргэлтийн өдрийг тэмдэглэдэг. Энэ арлын улсын түүхэнд анхны бөгөөд сүүлийн төрийн эргэлт нь юм. Их Британи ашиггүй колониосоо хурдан салахын тулд сейшельчүүдийг эзэнт улсаасаа 1976 онд хөөсөн байв. Шинэ улсын засгийн эрх тэнцвэргүй эмзэг байлаа. Ерөнхийлөгч Жеймс Мэнчем эрх баригч намыг, ерөнхий сайд Франс Альбер Рене сөрөг намыг толгойлж байлаа. Мэнчемийн ард Британи байсан бол киберник сонирхдог Рене өндөр боловсролтой хүмүүсийн тусламжтайгаар социалист нийгэм байгуулахыг хүсч байв. Мэнчемийг гадаадад байхад Танзанид бэлтгэсэн сөрөг хүчний дайчид Виктория хотыг эзлэн Рене-д ерөнхийлөгч болох санал тавьсныг тэр зөвшөөрөн “ухаалаг социализм” гэдгээ байгуулж буй.
Жил бүрийн зургадугаар сарын 5-нд тэмдэглэдэг Дэлхийн хүрээлэн буй орчны  өдөр нь (World Environment Day) дэлхийн хамтын нийгэмлэгийг хүрээлэн буй орчны асуудалд хандуулахад НҮБ-д тусладаг. Хүрээлэн буй асуудлаар Стокгольмын 1972 оны бага хурлаас (Stockholm Conference on the Human Environment) энэ өдрийг тэмдэглэх тогтоолыг анх гарсан билээ.

Данийн Үндсэн хуулийн өдөр
1848 оны хувьсгалаар Данийн засгийн эрхэнд нацианал-либералууд гарч ирэв. Фредерик VII (1848–1863) хаан хязгааргүй эрх ёсоо халан Үндсэн хуульт засаглалыг хүлээн зөвшөөрч шинэ Үндсэн хуулинд гарын үсэг зуржээ.


Үйл явдал
1783 ОН: Өнөөгөөс 227 жилийн өмнө Францын зохион бүтээгчид ах дүү Монгольфе өөрсдийн бүтээсэн агаарын бөмбөлгийг нисгэж үзүүллээ. Тэд маалинган дотортой цаасаар бөмбөрцгөө бүтээж, доод талд нь сүлжмэл сагс бэхэлсэн байлаа. Бөмбөрцгийн өндөр нь 15 метр, эзэлхүүн нь 2200 шоо метр байлаа. Сагсны дунд зуух тавин тэндээс халуун агаараар бөмбөрцгийг хөөргөжээ. Анхны нислэгээр хүн нисээгүй. Дараа жилийнхээ арваннэгдүгээр сард Пилатр де Розье ба Франсуа д"Арланд гэсэн хоёр зоригтон тэдний бөмбөлгөөр бараг хагас цаг агаарт нисчээ.

1851 ОН: Вашингтон хотын “National Era” гэх долоо хоногийн сонин  Гарриет Бичер-Стоугийн  “Том авгын овоохой” романыг хэвлэж эхэлжээ. “Энэ бяцхан авгайн номноос болоод иргэний дайн үүссэн юм” гэж нэгэн удаа АНУ-ын ерөнхийлөгч Авраам Линкольн хэлж байлаа.
Америкийн зохиолч эмэгтэй Гарриет Бичер-Стоугийн роман Америкийн боолын нийгмийн эсрэг зохиол байсан юм. Арван сарын  дотор хэвлэгдсэн роман 1853 онд ном 300 мянган хувиар гарсан нь  тухайн үедээ хамгийн өндөр үзүүлэлт байжээ. Түүнд олон эсэргүүцэгсэд гарч ирсэн учир 1953 онд Гарриет “Том авгын овоохойн түлхүүр” гэсэн номыг гаргаж романаа үнэн явдлаас үндслэн бичсэн гэдгээ гэрчүүдийн яриагаар өгүүлжээ.

1967 ОН: Өглөөний есөн цагийн үед Израилийн нисэх хүчин гэнэтийн цохилтоор Египетийн нисэх хүчнийг устган агаарт бүрэн ноёрхолоо тогтоосноор Израилийн Египет, Сири, Иорданд довтолсон зургаа хоногийн гэж нэрлэгдсэн дайн болжээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж