Ард түмний өргөө босгох хандивын тоглолт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.06.05-нд нийтлэгдсэн

Ард түмний өргөө босгох хандивын тоглолт боллоо

Ардчилсан намын байрыг шинэчлэхэд зориулсан Ард түмний өргөө босгох хандивын тоглолт, үзэсгэлэн худалдаа  өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Ардчиллын өргөө цогцолборыг Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулан 20 давхар байхаар төлөвлөж, ордны барилгын зураг төслийн уралдаан зарлан  "Baldan’s" ХХК-ийн бүтээл “Ардчиллын өргөө”-ний шилдэг зураг шалгарсан байна. Ардчиллын өргөөг 20 давхар 27,780 м2 талбайтай байхаар зураг төслийг шийджээ.  Цогцолбор барилга нь А, Б гэсэн үндсэн хоёр блокоос бүрдэх бөгөөд олон нийтийн хэсэг нь таван давхар, 20 давхар офисийн цамхаг нь 120 метр өндөр, техникийн давхар, хүндэтгэлийн “Пирамид” танхимаар төгсөх аж. “Үзэсгэлэн худалдаа”-нд ардчилсан намын тэмдэг, лого, эмблемүүд багтаж байгаа ба та үүнийг авснаараа “Ард түмний өргөө босгох” хандивын ажилд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа хэрэг юм.
Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж