Ирландын хөлөг онгоцыг саатуулав

Хуучирсан мэдээ: 2010.06.05-нд нийтлэгдсэн

Ирландын хөлөг онгоцыг саатуулав

"Рейчел Корри". Фото ©AP
Ирландын "Рейчел Корри" гэх “эрх чөлөөний флотод” орж байгаа хөлөг онгоцыг Израиль саатуулсан байна. Энэ тухай  хөлөг онгоцонд байгаа идэвхтнүүдийг дэмжигч хөдөлгөөнөөс Reuters агентлагад мэдэгджээ.
 Онгоцыг эзлэх үеэр хүч хэрэглэсэн эсэх нь  тодорхойгүй. Израилийн цэргийнхэний мэдээгээр тодорхой зүйл хэлээгүй байна.
Израилийн  цагаар 05:00 орчимд хүний эрхийн төлөө тэмцэгч идэвхтэн Грета Берлин (Greta Berlin) Associated Press агентлагад мэдэгдэхдээ хөлөг онгоц Газад 56 км ойртоод байна гэсэн юм. "Рейчел Корри" онгоцыг Израилийн цэргийн хоёр хөлөг онгоц дагалдан явжээ.
Хөлөг онгоц Газын эргийн зүг тавдугаар сарын 31-нд гарсан юм. Тэр үеэр Израилийн коммандосууд Туркийн "Мави Мармара" хөлгийг эзлэн авсан ба энэ үеэр 9-19 хүн алагдсан гэх янз бүрийн эх сурвалжийн мэдээ байгаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж