Тусгай албаныханаа 75 улсад илгээжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.05-нд нийтлэгдсэн

Тусгай албаныханаа 75 улсад илгээжээ

Афганистан дахь Америкийн цэргийнхэн. Фото ©AFP
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Аль-Каида” сүлжээтэй тэмцэх ажиллагааны хүрээнд тусгай албаны цэргээ дэлхийн 75 онд илгээх төлөвлөгөөг дэмжлээ гэж The Times өгүүлэв.
Өмнө нь Америкийн тусгай албаны нууц ажиллагааг ойролцоогоор 60 оронд явуулж байжээ. Тусгай зориулалтын отрядуудыг нэмэн Зүүн Африкийн орнуудад тухайлбал Йеменд илгээж байна. Гэхдээ ямар ямар орнууд гэж дурьдаагүй байна.
Нууц ажиллагааг өргөжүүлж байгаатай холбогдуулан Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс пентагоны төсвөөс ойрын таван жилд 100 сая доллар зарцуулахыг шаардлаа.
Тусгай ангийнханы ажиллагааг өргөжүүлж байгаа төлөвлөгөө өнгөрсөн сарын сүүлчээр сонсогдож эхэлсэн билээ. Өдгөө АНУ-аас гадна тусгай ангийн 13 мянган дайчид байгаагийн 9000 нь Афганистан ба Пакистанд байрлаж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж