“Улаанбаатар марафон” боллоо

Хуучирсан мэдээ: 2010.06.05-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар марафон” боллоо

Улаанбаатар хот дэлхийн хотуудын жишгээр жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба, ням гаригт “Улаанбаатар  марафон” нийтийн гүйлтийг зохиож байхаар болсон билээ. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газар, “Ар монгол тревэл” групп, Хөнгөн Атлетикийн холбоо хамтран анхдугаар “Улаанбаатар марафон” нийтийн гүйлтийг зохиолоо. Энэ удаагийн тарафон гүйлтэнд Герман, Австри, Швейцарь, Голланд, АНУ, Япон, Итали, Австри зэрэг гадаадын 14 орны 150 орчим, монголоос Бээжингийн олимпийн марафон гүйлтийн тэмцээнд амжилттай оролцсон Сэр-Од тэргүүтэй 300 гаруй тамирчин, марафон гүйлт сонирхогчид оролцож байгаа юм байна. 7-70 насны эдгээр олон улсын марафончид 1,5 км, 5км, 21км буюу хагас марафон, 42 км, 195 км буюу сонгодог марафон гэсэн дөрвөн зайд хүчээ сорьж байна. Өглөө 08.00 цагаас эхэлсэн тус марафон 13.00 цагт өндөрлөн эхний зургаан байр эзэлсэн тамирчид мөнгөн шагнал, медаль хүртээж, бүх гүйгчдэд энэхүү марафонд зориулан хийлгэсэн дурсгалын медаль гардуулжээ. “Улаанбаатар марафон” нь Монгол улсад нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх төрийн бодлого УИХ-аар батлагдсаны дараа, дэлхий дээр марафон гүйлт анх эртний Грек улсад үүсч бий болсны 2500 жилийн ой болж байгаагаараа онцлог юм.
Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж