Өнгөрсөн жил 570 хүүхэд ял шийтгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.27-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн жил 570 хүүхэд ял шийтгүүлжээ

Улсын Дээд шүүхийн Судалгааны төвийн
судалгаагаар өнгөрсөн 2012 онд насанд хүрээгүй 570 хүүхэд шүүхээс ял
шийтгүүлжээ. Үүнээс 428 хүүхдэд хорих, 132-т нь хүмүүжлийн чанартай
албадлагын арга хэмжээ авч, үлдсэн гурван хүүхдэд бусад төрлийн ялыг
оногдуулжээ. Хорих ял шийтгүүлсэн нийт хүүхдийн 382-ынх нь ялыг хуульд
зааснаар хойшлуулсан байна.  Харин 43  хүүхдэд буюу 7.5 хувьд нь л хорих
ялыг биечлэн эдлүүлсэн бөгөөд тэдгээр нь онц хүнд буюу хүнд гэмт хэрэг
үйлдсэн, эсвэл давтан гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд аж. Сүүлийн дөрвөн
жилийн байдлаас үзэхэд насанд хүрээгүй хүүхдэд оногдуулсан хорих ялыг
хуульд зааснаар хойшлуулсан тохиолдол тасралтгүй нэмэгдсэн байна.
Тухайлбал, 2009 онд 113, 2010 онд 353, 2010 онд 362, 2012 онд 382
хүүхдийн хорих ялыг хуульд зааснаар хойшлуулсан аж.

Дашрамд,
судалгаанаас үзэхэд насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт холбогдох
тохиолдол сүүлийн дөрвөн жилийн турш өссөн бол энэ оны эхний улиралд
буурчээ.  Тухайлбал, 2009 онд 386, 2010 онд 451, 2011 онд 542, 2012 онд
570  хүүхэд   шүүхээс ял шийтгүүлсэн байна. Харин 2013 оны нэгдүгээр
улирлын байдлаар 141 хүүхэд ял шийтгүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс
17-оор буюу 10.8 хувиар буурсан тухай Улсын Дээд шүүхээс мэдээллээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж