Тусгай зөвшөөрлийг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2010.06.05-нд нийтлэгдсэн

Тусгай зөвшөөрлийг сунгалаа

Санхүүгийн Зохицуулах Хорооны 162 дугаар тогтоолоор “ТТСЕК” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг  2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн гурван жилийн хугацаатай сунгалаа.
Санхүүгийн зохицуулах хорооны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 131 тоот тогтоолоор зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй брокер, дилерийн 21 компанийн зарим үйл ажиллагааг түр зогсоогоод байсан билээ.   
            
 2010 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 158 дугаар тогтоолоор “Булганброкер” ХХК, “Тулгат чандмань” ХХК, “Бидисек” ХК, “Эм ай си си” ХХК, “Евроазиа капитал монголиа” ХХК-ийн итгэмжлэлийн үндсэн дээр харилцагийн захиалга үйлдэх, холболтын данс нээх, данс нэгтгэх, данс хооронд мөнгөн болон үнэт цаасны шилжүүлэг хийх, “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аас харилцагчийн бэлэн мөнгө хүлээн авах, өөрийн компаниар дамжуулан тараах үйл ажиллагааг 2010 оны зургадугаар дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сэргээсэн байна.     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж