
Австралийн Сидней хотын шүүхээс “Quakers" Hill” нэртэй өндөр настнуудын асрамжийн газарт гал тавьж, 11 хүний амийг хөнөөсөн Рожер Дийн гэгч сувилагчийн хэргийг шүүж эхэлжээ. “Quakers" Hill” асрамжийн газарт сувилагчаар ажилладаг байсан 37 настай Рожер Дийн нь өнгөрсөн 2011 оны арваннэгдүгээр сард асрамжийн газрын байранд гал тавьж, 11 хүний амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа аж. Сиднейн албаныхны мэдээлснээр асрамжийн газарт гал гарсны улмаас таван хүн газар дээрээ амь үрэгдэж, үлдсэн зургаа нь эмнэлэгт хүргэгдсэн боловч амь аврагдаж чадаагүй гэнэ. Сиднейн шүүхээс Рожер Дийнийг хүний биед ноцтой гэмтэл учруулсан, хүний амь хөнөөсөн зэрэг найман төрлийн гэмт хэрэгт буруутган шүүж байгаа юм байна.
“Quakers" Hill” асрамжийн газарт гал гарах үеэр олон зуун гал сөнөөгчид галыг унтраахаар ажилласан бөгөөд галаас 80 орчим хүнийг аварч, аюулгүй газарт хүргэжээ.
Б.АНХТУЯА