Татварынхан БНСУ-д очиж, туршлага судалжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.27-нд нийтлэгдсэн

Татварынхан БНСУ-д очиж, туршлага судалжээ

Монгол, Өмнөд Солонгосын татварын алба хооронд байгуулсан гэрээний дагуу хоёр талын татварын албадын дарга нарын уулзалт Сөүл хотноо болжээ. Тавдугаар сарын 21-25-нд болсон уулзалтад ҮТЕГ-ын дарга Т.Батмагнай тэргүүтэй төлөөлөгчид оролцоод иржээ. Уулзалтын үеэр хоёр улсын татварын албад өөрсдийн хийж буй ажлынхаа талаар ярилцаж, санал солилцсон байна. Монгол Улсын ҮТЕГ-ын хувьд далд эдийн засгийг бууруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж буйгаа танилцуулжээ. Харин БНСУ-ын татварын алба бэлэн мөнгөний арилжааг бүртгэлжүүлж эхэлсэн талаараа танилцуулсан байна.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж