Үндэсний зуслан цугларалтын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.06.05-нд нийтлэгдсэн

Үндэсний зуслан цугларалтын нээлт боллоо

“Хүмүүнлэг иргэн хөгжлийн ирээдүй” уриатай өсвөрийн улаан загалмайчдын үндэсний зуслан цугларалтын нээлт өчигдөр Олон улсын хүүхдийн найрамдал төвд боллоо. Дээрх арга хэмжээний нээлтэд Монголын улаан загалмайн нийгэмлгийн ерөнхийлөгч Л.Одончимэд,ерөнхий нарийн бичгийн дарга Р.Самдандовж, ОУХНТ-ийн захирал Монгол Улсын гавьяат багш Т.Түвшин, Олон улсын улаан загалмайн Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Монгол дахь суурин төлөөлөгч Хавиер Баррера тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. “Өөрийнхөө төлөө биш, бусдыг гэсэн сэтгэлтэй хүмүүнлэг энрэнгүй үзэлтэй хүүхдүүдийн амралтаар энэ зуслангийн ээлж эхэлж байгаад баярлан билэгшээж байна. Та бүхний ариун үйлсэд Монголын хөгжлийн нууц оршиж байгаа” гэдгийг  ОУХНТ-ийн захирал Т.Түвшин онцолсон.  Мөн МУЗН-ийн ерөнхийлөгч Л.Одончимэд “Өнөөдөр энэхүү сайхан арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа  МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний зохицуулагч  Д.Ууганбаярт талархаж байгаагаа илэрхийлье. Хүний амьдрал сайхан харилцаа, хүмүүнлэг нинжин сэтгэл дээр тогтдог юм шүү” гээд догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн долоон настайдаа бичиж байсан “Хурмaстын тэнгэр” шүлгийг хүүхэд багачууддаа зориулж уншиж өгсөн.  Түүнчлэн нийслэл болон хөдөө орон нутгийн төлөөлөл болсон 360 гаруй хүүхэд  МУЗН-ийн сүлд дуу болох “Мөнхийн дуудлага”дууг  хамтран дуулж, бүжиглэлээ. Өсвөрийн улаан загалмайчид Найрамдaл төвд долоо хоног амрах аж.
Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж