“Эрт урьд цагт Болдоггүй бор өвгөн гэж байжээ. Өвгөн долоон бор хоньтой, нисдэг бор морьтой, бас нисдэггүй бор морьтой” хэмээн эхэлдэг үлгэрийг монгол хүүхэд бүр андахгүй. Тэгвэл Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид удахгүй болох хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол ардын үлгэр “Болдоггүй бор өвгөн” үлгэрээс сэдэвлэсэн хүүхэлдэйн жүжгээр хүүхдүүддээ бэлэг барьж байгаа юм. Уг жүжгийг энэ сарын 25-наас эхлэн тоглож эхэлсэн бөгөөд ирэх зургаaдугаар сарын 1-нийг дуустал өдөр бүр 13.00, 16.00 цагт тоглож байгаа юм.
Түүнчлэн Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид ирэх зургaaдугаар сарын 1-нд 10.00-12.00 цагт нийслэл хотын баруун цэг болох Таван шараас 3, 4 дүгээр хороолол, Баруун дөрвөн зам, Төв талбай, Зүүн дөрвөн зам гэсэн чиглэлээр хүүхэлдэйн парад зохион байгуулж, хүүхэд багачууддаа мэндчилгээ дэвшүүлэх бөгөөд уг арга хэмжээнд “Хаммер” клубынхан оролцох нь ээ.
Г.ДАША