“Хөөрхөн хүүхэн” киногоороо нэрд гарсан жүжигчин Жулия Робертс ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийх найруулагч Жон Уэльсийн “August: Osage County” кинонд тоглож байгаа аж. Хэдийгээр кино зураг авалт гээд тунчиг завгүй байгаа ч хүүдээ үргэлж цаг зав гаргаж, анхаарал халамжаа сулруулдаггүй сайн ээж бололтой. Тэрбээр таван настай Хенри хүүгээ найзуудтай нь дагуулсан Лос-Анжелесийн Байгалийн түүхийн музейгээр аялсан гэнэ.
Жулия болон түүний нөхөр Даниэл Модер нар Хенригээс гадна найман настай Финнаус, Газель нарын ихрүүдтэй билээ. Тэд Малибуд гэртэй ч Мексикийн Санта Фе дахь эдлэндээ ирж очин байдаг гэнэ. Тэрээр одоогийн амьдралынхаа талаар “Миний амьдрал маш тайван амгалан байгаа. Бүх зүйл хэвийн байгаа нь миний хувьд аз жаргал” хэмээн саяхан Опрагийн шоунд оролцохдоо ярьжээ.
Э.АНХТУЯА