Хуучирсан мэдээ: 2010.06.05-нд нийтлэгдсэн

Төв замыг түр хаав

“Улаанбаатар нийтийн марафон гүйлт 2010” тэмцээн  өнөөдөр 08 цагт эхэллээ.    Уг бүх нийтийн гүйлтэнд зориулж төв замыг  13 цаг хүртэл түр хаах шийдвэр гарсан. Энэ үеэр Энхтайваны өргөн чөлөө буюу Сүхбаатарын талбайгаас зүүн тийш Баянзүрхийн товчооноос цааш Хонхор хүртэлх замын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа. Жолооч нар Энхтайваны өргөн чөлөөнөөс бусад замаар хөдөлгөөнд оролцох боломжтой. Тухайлбал Их тойруу, Хувьсгалчдын өргөн чөлөө, Нарны замаар хөдөлгөөндөө оролцох аж. Мөн бусад гудамж замын хөдөлгөөний ачаалал ч нэмэгдэнэ. Иймд жолооч нар тээврийн хэрэгслээсээ аль болох татгалзах, нэгэнт хөдөлгөөний ачаалалд орсон бол бухимдахгүй хөдөлгөөндөө соёлтой оролцохыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж