Бурхан багшийн дүйчин өдрөөр /05.25/ зохион байгуулсан энэ ёс уг нь шашны зан үйл юм шиг. Хүмүүс ч их ирдэг юм байна. Наадам болж байгаа аятай цэнгэлдэх дүүрэн хүн тэнд ирсэн байлаа. Бас хүнээсээ дутуугүй машин тэрэг ч байв. Тасалбарын үнэ 12.000 төгрөгөөр үнэлэгдсэн ч сүүлдээ шагийн үнэ нь 100.000 болж тэнгэрт хадсан гээд бод доо. Ер нь тэнд юм юм л болдог юм байна. Хүүхдийн тоглоом, арилжаа наймаа. Тэр байтугай машиныхаа багаажинд хуушуур хайраад зарж байгаа ч хүмүүс байв.
Хамгийн харамсалтай нь, шашны энэ зан үйл болсны дараа тэр олон хүний стадионд хаясан хог, гэрэлт зул гэдгийнх нь уутан бүрхүүл хотоор нэг таржээ. Өнөөдөр ч цэнгэлдэхийн ойр орчимд гэрэлт зул бүрхсэн гялгар уутнууд хийссээр байна. Тэр өдөр стадионд хогийн сав байсныг лав ойр орчимдоо олж хараагүй. Ер нь ингэж хотыг хордуулж, бохирдуулан байж гялгар уутаанд ороосон зул тэнгэрт хөөргөх нь зөв ч юм уу, буруу ч юм уу.
Амралтын өдрүүдэд энэ тухай яриа facebook, twitter-чдийн жиргээний гол сэдэв байлаа. Жишээ нь, @Byambaa Dock өөрийн facebook хуудсандаа,
-“Гэрэлт зул нэртэй хужаагийн ууттай лаа шатаахаа болиочээ. Хавиар нэг хог болсон байна. Тэр бурхан мурхан хайрлахынхаа оронд байгаль дэлхийгээ хайрла. Байгаль дэлхий чинь өөрөө бурхан. Хэн нэгэнд муу зүйл битгий хий. Ингэвээс тэр чинь чамд буян болж өөдлөн дэвжихэд чинь хэрэгтэй. Тэнгэр лүү лаа асааж хөөргөөд тэр чинь хог л болно. Хэдэн цэвэрлэгчийн үйлийг үзнэ. Буян биш шүү. Хэн нэгний тархи угаасан бизнесийг дэмжсэнээс зам дээр хэвтэх хогийг аваад хогийн саванд хийчих. Харсан хүмүүс чамд баярлах болно. Ингэж байж байшин сав, машин тэрэг шатаавал яана. Тамхины цогноос болж бүтэн байшин түймэрт өртсөн. Ил задгай цахилгааны утсан дээр унавал яана. Дор бүрнээ анхаарал болгоомжоо нэммээр байна” хэмээн бичжээ.
Үүнтэй та хэр санал нэгдэж байна. Бидэнтэй хуваалцаарай.
Мэдээлэлд ашигласан зарим зургийг facebook-ээс авав.
