ҮДБЭЧ-ын хамт олон Монгол оронд ирсэн жуулчид болон монголчууддаа ардын урлагийн гайхамшигийг мэдрүүлж, зан заншил, ардын урлагаа сурталчлахаар “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтыг бэлтгээд байгаа ажээ. Энэхүү тоглолтыг энэ сарын 25-наас тоглож буй бөгөөд ирэх сарын 8-нд албан ёсоор нээж, бүтэн зуны турш үзэгч олондоо хүргэх юм. Энэхүү “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтод “Салхины дууль” тоглолтын шилдэг үзүүлбэрүүд болон уртын дуу, морин хуур, үндэсний хөгжмийн үзүүлбэрүүд багтаж байгаа гэнэ. Мөн тус чуулгын хамт олон Ардын хувьсгалын 92 жилийн ойн өдрүүдэд “Дэлхийд гайхагдсан Монгол урлаг”, “Наадмын үдэш” зэрэг тоглолтуудыг наадамчин олондоо өргөн барихаар төлөвлөж байгаа юм байна.
Т.ДАРХАН