Хятад маргаантай бүсэд цэргийн сургуулилт хийжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.27-нд нийтлэгдсэн

Хятад маргаантай бүсэд цэргийн сургуулилт хийжээ

БНХАУ-ын Ардын чөлөөт арми Филиппинтэй газар нутгийн маргаан үүсгээд буй Өмнөд Хятадын тэнгис дэх Спратли ольтрогт цэргийн сургуулилт явуулсан тухай "Russia 24" агентлагт мэдээлжээ. Ховорхон болдог энэхүү цэргийн сургуулилтад Хойд, Зүүн, Өмнөд тэнгис дэх цэргийн флотын бие бүрэлдэхүүнүүд оролцсон байна. Түүнчлэн Хятадын Ардын чөлөөт армийн зүгээс цэргийн сургуулилтад байлдааны хөлөг онгоц, шумбагч онгоцнуудыг хамруулсны зэрэгцээ нисэх хүчнийг усан цэргийн флоттой нэгтгэн сургуулилт хийсэн аж.

Хятадын зүгээс маргаантай далайн бүсэд сургуулилт явуулсаныг ажиглагчдын зүгээс Филиппинд өөрийн цэргийн хүчин чадлаа гайхуулахын зэрэгцээ АНУ-д хандан Өмнөд Хятадын тэнгис байрлаж буй тус улсын "Nimitz" нисэх онгоц тээгчид анхааруулга өгөх зорилготой байсан гэж дүгнэжээ.

Спратли ольтригийн нутаг дэвсгэрийг Филиппин, Хятад, Тайвань, Бруней, Малайз, Вьетнам зэрэг орон өөрийн уугуул нутаг хэмээмдэг байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж