Ихэнх нутгаар бороо орно

Хуучирсан мэдээ: 2010.06.05-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар бороо орно

Өнөөдөр баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр, маргааш нутгийн баруун хагаст болон ихэнх нутгаар бороо орох юм байна. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 метр секунд хүрэх бол Алтайн салбар уулс, говь талын нутгаар түр зуур 16-18 метр секунд хүрч ширүүсэх гэнэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16, өдөртөө 27-32 градус дулаан байх аж. Гэхдээ хугацааныхаа сүүлчээр нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүсэнэ гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.
Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж