Ардын авьяастнуудын уралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2013.05.27-нд нийтлэгдсэн

Ардын авьяастнуудын уралдаан боллоо

Архангай аймгийн 90-н жилийн ойг угтан энэ сарын 21-ээс 24-ний  хооронд Монгол Улсын Гавьяат Жүжигчин В.Оросоогийн нэрэмжит  “Ардын авъяастнуудын уралдаан” аймгийн хөгжимт драмын театрт амжилттай болж  өндөрлөлөө. Тус уралдааны зорилго нь МУГЖ В. Оросоогийн Монголын дууны урлагт оруулсан хувь нэмэр, уран бүтээлийг алдаршуулах, өвлүүлэх төрөлх аймаг сумаас төрж гарсан алдартнуудыг залуу хойч үеийнхэнд таниулах, ардын болон зохиолын дууг сурталчлах, дуулах арга барил, дэг сургуулийг залуу үеийнхэнд өвлүүлэн сургах, авьяас чадварыг нээн тэдэнд гоо зүйн хүмүүжил олгоход оршиж байгаа юм.

МУГЖ В. Оросоогийн нэрэмжит ардын авьяастнуудын уралдааныг  Архангай аймгийн Засаг Даргын тамгын газар, Цахир сумын Засаг Даргын тамгын газар болон Гавьяат жүжигчний гэр бүл, үр хүүхдүүд нь ивээн тэтгэж явуулдаг уламжлалтай бөгөөд  гурван жил тутамд зохион байгуулагддаг онцлогтой.

Энэ жилийн уралдааны тэргүүн дээд шагнал болох “Гран при”-ийн эзнээр хамгийн залуу оролцогч болох Эрдэнэбулган сумын харьяат Ц.Отгонбаяр тодорсон бөгөөд

МУГЖ В.Оросоогийн нэрэмжит цом, батламж, мөнгөн шагналыг эзэн болсон юм. Харин удаах байр эзэлсэн есөн оролцогчидод Аймгийн Засаг даргын нэрэмжит өргөмжлөл, МУГЖ В. Оросоогийн гэр бүл, үр хүүхдүүдийн зүгээс мөнгөн шагнал  гардуулсан байна. Уралдаанд оролцсон нийт авьяастнуудад амжилт хүсэн дурсамж хадгалуулжээ.

Дашрамд дуулгахад 2009 оны Засгийн газрын 254 дүгээр тоот тогтоолоор В.Оросоо гавьяатын төрсөн нутаг Архангай аймгийн Цахир сумын Соёлын  төвийг түүний нэрэмжит болгосон билээ.

Эх сурвалж: www.xyyp.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж