
аймгийн Баруун-Урт хотод 100 буудалт даамын Улсын аварга шалгаруулах
шигшээ тэмцээн тавдугаар сарын 20-26-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тус
тэмцээнийг УИХ-ын гишүүн М.Зоригтын санаачлагаар тус аймагт зохион
байгуулсан бөгөөд тэмцээнд эрэгтэй 11, эмэгтэй есөн даамчин оролцлоо.
Тэмцээний
эрэгтэйчүүдийн ангилалд ОУИМ Г.Ганжаргал, эмэгтэйчүүдийг ОУИМ
Э.Мандахнаран нар тэргүүллээ. ОУИМ Г.Ганжаргалын хувьд Улсын аваргад
зургаа дахь удаагаа түрүүлж байгаа бол, өнгөрсөн сард Узбекстаны Ташкент
болсон Азийн аваргад түрүүлж, их мастерийн болзол хангасан
Э.Мандахнаран улсын аваргын хоёр дахь түрүүгээ хүртлээ.
Эрэгтэйчүүдээс
мөнгө, хүрэл медалийн болзлыг спортын мастер С.Даваадорж, олон улсын их
мастер Д.Эрдэнэбилэг нар хүртээд байна. Эмэгтэй мөнгөн медалийг
тэмцээний хамгийн залуу оролцогч 13 настай дэд мастер Г.Хэрлэнмөрөн
/Азийн өсвөрийн мөнгө, хүрэл/, хүрэл медалийг спортын мастер М.Хишигбаяр
хүртлээ.
Тэмцээний шилдэг өргийн эзнээр спортын мастер
Э.Энх-Эрдэнэ тодорсон байна. Түүний 2007 оны өсвөрийн дэлхийн аварга
ДДХМ Г.Гэрэлболдтой хийсэн тоглолт тус тэмцээний хамгийн уран өргөөр
шалгарчээ.
Тэмцээний эцсийн дүнг хүснэгтээс харна уу.
Манай
даамчдыг ирэх сараас эхлэн өсвөр болон насанд хүрэгчдийн Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээн хүлээж байна. Тухайлбал, ирэх зургадугаар сарын
02-20-ны өдрүүдэд ОХУ-ын Уфа хотноо эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээн болох бөгөөд тус тэмцээнд монголоос хоёр даамчин
оролцох юм. Өнгөрсөн жилийн Азийн аваргад түрүүлсэн их мастер
Г.Ганжаргал, рейтингээрээ дэлхийн аваргад оролцох эрхээ авсан их мастер
Д.Эрдэнэбилэг Ази тивийг төлөөлөн оролцох гэж байна Мөн ирэх зургадугаар
сарын 28-нд Франц улсын Тур хотноо 17 хүртэлх насны өсвөрийн ДАШТ болох
бөгөөд эх орноо төлөөлөн “Ажнай корпораци”-ийн тамирчин Ц.Отгонбилэг
оролцох аж.
Энэ онд Улаанбаатар хотноо эмэгтэйчүүдийн ДАШТ
зохиогдохоор болсон. Ирэх аравдугаар сард манай улсад болох тус тэмцээнд
өнгөрсөн жилийн Азийн аварга ОУИМ М.Нямжаргал болон энэ оны Азийн
аваргад түрүүлж, мөн улсын аваргад түрүүлээд буй ОУИМ Э.Мандахнаран нар
оролцох аж.
Ийнхүү энэ оны улсын аваргын тэмцээн орон нутагт
амжилттай зохион байгуулагдаж, шилдэг даамчид маань дараагийн олон улсын
тэмцээний бэлтгэлдээ гарлаа.