
Гавр хотын боомтод Хятадаас ирсэн хөлөг онгоцноос 1.2 сая хуурамч аспирин илрүүлэн хураасан нь Европын холбооны газар нутаг дээрх хураагдсан хамгийн их хуурамч эм бэлдмэл болж байна.
Хуурамч эмийг цай хэмээн гаалийн мэдүүлэгт бөглөсөн байв.
Аспиринийг Балеарын арал дээр байрладаг Испанийн эмийн компанийн хаягаар илгээсэн байжээ.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

