Мазаалай баавгай тарга, хүч сайн байна

Хуучирсан мэдээ: 2013.05.27-нд нийтлэгдсэн

Мазаалай баавгай тарга, хүч сайн байна

Нийтлэлийг: nationalgeographic.mn


ШУА-ийн Биологийн хүрээлэн, Говийн
их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа, Олон улсын баавгайн
нийгэмлэгийн судлаач, мэргэжилтнүүд оролцсон “Говийн баавгай” судалгааны баг
мазаалай баавгайд сансрын дохиололт хүзүүвч зүүх, үсний дээж цуглуулах, автомат
камер байрлуулж зураг авах, экологийн талаар бусад ажиглалт хийх зорилгоор
ГИДЦГ-ын “А” хэсэгт 4-р сарын 20-ноос 5-р сарын 8 хүртэл нийт 18 хоног
 ажиллажээ.

Уг судалгааны явцад  Цагаан
богд уулын  Мухар задгайн булагаас 8 орчим настай, нэг эр  баавгайг
барьж сансрын болон радио  дохиололтой хүзүүвч зүүсэн байна. Энэ баавгай
нь өмнө барьж байсан баавгайнаас биеийн хэмжээ, болон жингээр том, тухайлбал
183 см урт, 160 кг жинтэй, тарга хүч сайтай баавгай байжээ. Энэ нь урьд
тохиолдож байсан хамгийн том эр баавгайнаас 22 кг-аар илүү жинтэй  байсан
нь сонирхол татаж байна.
 

Мөн энэ удаагийн судалгаагаар
генетик лабораторид шинжлүүлэхээр Цагаан богд,  Шар хулс, Атас Ингэс уулын
13 цэгээс нийтдээ 162 хэсэг үсний дээж цуглуулсан байна.
 

Энэ хавар 3-4 сард дархан газрын
мэргэжилтэн, байгаль хамгаалагчид 4 бодгаль баавгай биеэр үзэж, 9 цэгт
мазаалайн шинэ мөр тэмдэглэсэн байна.
 

Мөн 3-р сарын 10-наас эхлэн
мазаалайн зураг авахад зориулж 3 төрлийн 17 ширхэг хөдөлгөөн мэдрэгч автомат
камеруудыг тэжээлийн цэг, уст цэгүүдийн орчим байрлуулан зураг авч байгаа
одоогийн байдлаар 6 бодгаль баавгайн зураг авагдаад  байна.
 

Энэ жилийн онцлог нь мазаалайнууд
тарга хүч сайн байгаа нь өнгөрсөн зун, намарт Цагаан богд ууланд зарим газраар
бажууна сайн ургасан, дархан газрын захиргаа  мөн намар 9-10 сар, энэ оны
3-р сард хангалттай хэмжээний хоол  тэжээл тавьсан зэрэг нь тарга хүч авч,
хадгалахад нөлөөлсөн гэж судлаач, мэргэжилтнүүд үзэж байна.

http://nationalgeographic.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж