Адель биеийнхээ өөг хэрхэн далдалдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2013.05.27-нд нийтлэгдсэн

Адель биеийнхээ өөг хэрхэн далдалдаг вэ?

Дуучин Аделийн стилист Гайл Паул саяхан дуучин бүсгүйн гоо сайхан харагддаг нууцыг дэлгэжээ. Тэрбээр “Sunday Mirror”-т өгсөн ярилцлагадаа Аделийг улаан хивсний ёслол, аливаа чухал арга хэмжээнд оролцох бүртээ үргэлж сонгодог маягийн хувцас илүүд үздэг. Ингэхдээ түүний биеийн өөг ихэвчлэн хувцасны нарийн чимхлүүр оёдлын деталуудаар далдалж өгсөн хувцас  сонгодог гэжээ.

“Ялангуяа даруулга маягийн дотуур хувцас бүсгүйчүүдэд хамгийн чухал. Учир нь таныг байгаагаас чин илүү туранхай, дур булаам гайхалтай харагдахад хамгийн их нөлөөтэй. Адель хар өнгөнд маш дуртай. Тэр ихэнхдээ Гайль би хар өнгийн хувцас хийлгэмээр байна гэдэг. Бас ердөө ч өөрийгөө тарган гэж голдоггүй” хэмээн ярьжээ.

 
Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж