Өнөөдөр “Тоска” дуурь тайзнаа амилна

Хуучирсан мэдээ: 2010.06.05-нд нийтлэгдсэн

Өнөөдөр “Тоска” дуурь тайзнаа амилна

Өнөөдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа алдарт хөгжмийн зохиолч Дж.Пуччини “Тоска” дуурь амилах гэж байна. Гурван бүлэг, гурван үзэгдэлт энэ дуурь нь анх 1900 оны нэгдүгээр сарын 14-нд үзэгчдийн хүртээл болж байсан бол манай тайзнаа 1982 оны нэгдүгээр сарын 9-нд тоглож байжээ. Энэ удаагийн “Тоска” дуурьт урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх симфони, найрал хөгжимчдийг дохиж, Флория Тоска (дуучин эмэгтэй) ардын жүжигчин Б.Жавзандулам, Марио Каварадосси (зураач) тенор Ц.Доржсүрэн, Гүн Скарпья (нууц цагдаагийн газрын дарга) баритон Ц.Баттөр, Чезаре Анжелотти /тэмцэгч/ гавьяат жүжигчин М.Болд, Тахилч басс Р.Батболд, Сполетто (мөрдөгч) тенор Г.Шижирболд, Шаррон (шүүгч) баритон Б.Алтанхуяг, Хамба лам басс О.Батбаатар, Шоронгийн харуул басс Ч.Чинзориг, Малчин хүү сопрано Н.Туяа, Хамба лам, хотын иргэд, мөргөлчид, цэргүүдэд театрын найрал дуучид тоглох юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж