![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2012/10/963eb12c640da83e/c08deeb88afef857original.jpg)
Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд 67 настай эмэгтэй эм ууж, амиа хордлохыг завдсан хэрэг энэ сарын 25-нд гарчээ. Тэрээр нэр нь тодорхойгүй 100 ширхэг эмийг нунтаглан ууж, хордсон байхад нь цагдаагийн байгууллагын ажилтнууд олж, эмнэлэгт хүргэсэн байна. Ямар учраас амиа хорлохыг завдсаныг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Д.ЖАРГАЛ