С.Цогтсайхан “Хатан салхины аялгуу”-г эгшиглүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.27-нд нийтлэгдсэн

С.Цогтсайхан “Хатан салхины аялгуу”-г эгшиглүүлнэ

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин МУСТА С.Цогтсайхан “Хатан салхины аялгуу” нэртэй бие даасан тоглолтоо энэ сарын 31-нд тоглохоор болжээ. Тус тоглолтын найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Н.Болд, ерөнхий удирдаачаар Н.Буянбаатар ажиллаж байгаа бол тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, Гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа, Соёлын тэргүүний ажилтан Б.Батмэнд, Э.Төрмандах, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо болон бусад уран бүтээлчид оролцох ажээ. Энэ сарын 31-ний 19:00 цагаас ҮДБЭЧ-ын тайзнаа тоглогдох “Хатан салхины аялгуу” тоглолтод мөн Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал, “Хөсөгтөн” хамтлаг, шударга хөгжмийн “Глессондо” хамтлагууд оролцож, хөг нэмэх ажээ.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж