Хүү минь нэгдүгээр ангиа төгсч, хэдийнэ уншиж сурлаа. Хаа явсан газраа хаяг, реклам үсэглэдэг хоббийтой. Нэг өдөр “Ээж ээ, би АТМ-ээс бүүр залхаж байна аа” гэв. “Атам” гэснийг нь эхлээд ойлгосонгүй. Тодруулж асуутал “АТМ” гэсэн гурван үсгээр тэмдэглэсэн банкны мөнгөний машин бүхий бүхээгийг заалаа. Нээрээ л хаа сайгүй АТМ байдгийг тэрнээс хойш анзаарах боллоо. Банкны тухай миний хүүгийн анхны ойлголт эндээс эхэллээ.
Харин энэ амралтын өдрөөр бид жинхэнээсээ банктай танилцах завшаан гарав. Салхилж яваад санаандгүй “Хасхүүгийн баярын парад”-тай тааралдав. “Юун олон өнгийн бөмбөлөг вэ, энд юу болоод байна аа” гэсээр хүү маань дагаад дэгдчихэв. Төд удалгүй гартаа бөмбөлөг, бас танилцуулга барьсаар гүйж ирэв. “Энд юу гэж бичсэн байна, уншаарай ээж ээ” гэв. Хасбанкнаас хүүхдэд зориулсан үйлчилгээ, урамшууллын талаар түүнд тайлбарлах хэрэгтэй боллоо. “Банк гэдэг чинь АТМ биз дээ?” Бас дахиад тайлбарлахаасаа төвөгшөөж ойролцоох ХАС банкны салбар руу дагуулан орлоо.
Халаасандаа хадгалсан мөнгөө гаргаарай! Хүү маань халаасан дахь задгай мөнгөө тоолж, тоолж надад өглөө. Би хэтэвчнээсээ мөнгө нэмж, хүү бид хоёр 20 мянган төгрөгийг “Ирээдүйн саятан” хадгаламжиндаа нэмэв. Хадгаламжиндаа хийсэн орлогоос маань хамаарч урамшууллын бэлэг өгч байгаа гэв.. Мөн хүү бид хоёр “Диснейлэндэд аялах эрхийн төлөө” сугалаанд оролцох эрхтэй боллоо. Бас хадгаламж дахь үлдэгдэл дүнгээ хуулгаар авав. Он гарснаас хойш буюу нэгдүгэр сарын нэгнээс хойш сар бүр энэ дансанд нэмэгдсэн хүүхдийн 20 мянган төгрөг тутамдаа сугалааны эрхтэй болсноо бас мэдэв. Аль нэг сугалаанд нь аз таарна гэж хүү маань итгэж байгаа. Сар бүрийн эцсээр болдог “Хас лотто” аяны тавдугаар сарын тохирол дээр Диснейлэндийн 10 азтаныг шалгаруулах юм байна. Хасхүүгээр газарчлуулж явсаар хаа байсан Диснейлэндэд ч очиж магадгүй. “Гэхдээ тэр өдөр аз таарахгүй байсан ч гомдохгүй шүү. Дараа жил энэ мөнгөө их болохоор нь аав, ээжтэй хамт Диснейлэнд яваарай” гэж хүүдээ захихаа мартсангүй.
Биднийг бага байхад ийм олон банк гэж байсангүй. Бас хадгаламж, тэр дундаа хүүхдийн хадгаламж гэдэг ойлголт түгээмэл байсангүй. Гэтэл өнөөдөр хар даа. Хүүгийн хэлдгээр эргэн тойрон АТМ. Монголчуудад банк өдөр тутмын хэрэгцээ болж, хадгаламж гэдэг ойлголт өрх бүрийн хэрэглээ болжээ. “Ирээдүйн саятан”, “Тэмүүлэл” гээд Хас банк хүүхдэд зориулсан хоёр ч төрлийн хадгаламжтай юм байна. Энэ дундаа “Ирээдүйн саятан” нь Монголд гарсан анхны хүүхдийн хадгаламж, хүүн дээр нь хүү боддогоор бусад банкныхаас давуу аж. Монголд арижлааны хэчнээн банк байгаа билээ? Тэр бүгдийн “хүүхдийн” гэх хадгаламжинд хэчнээн төгрөг хуримтлагддаг бол гэх саваагүй бодол төрнө.
Хүүд маань банк таалагдлаа. Өөрийнх нь нэр дээр банкинд зөндөө их мөнгө байгаа гэдгийг сая л мэдэв. “Одоо гэртээ мөнгө цуглуулахгүй шүү ээж ээ. Банкинд өгөөд сугалаа авна шүү” гэж надтай хатуу тохирлоо. Аравт, хорьт, тавьт, зуутын дэвсгэртээр дүүрсэн жигнэмгийн төмөр хайрцгаа банкаар солихоор болсноор хүүгийн маань банктай танилцсан эхний өдөр өндөрлөлөө. Өдөр бүр шинийг нээдэг хүүхдийн ертөнц өө гэж…