Мартамхай байдлаас хэрхэн гарах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.06.05-нд нийтлэгдсэн

Мартамхай байдлаас хэрхэн гарах вэ?

Ой ухаанаа хэт их ачааллах хэрэггүй. Үүний тулд хуанль, электрон сануулга ашигла. Бас дэлгүүрээс юм худалдан авах бол тухайн зүйлийнхээ нэрсийг жагсаан бич. Бас утасны лавлах, хаягийн жагсаалтыг ашигла. Гэртээ гэхэд, түлхүүр, гар утас, цаг гээд өдөр тутам хэрэглэдэг эд зүйлсээ байнга тавих байрлалыг тусгайлан гарга.
Бодол санаагаа цэгцэлж байх хэрэгтэй. Ялангуяа шинэ мэдээллийг авахдаа товч, гол хэсгийг нь л тогтоож ав.
Учир холбогдлыг судал.  Аливаа мэдээллийг баттай тогтоож авахын тулд ой тогтоолтын бүх л аргыг хэрэглэ. Ингэхдээ аль болох мэдрэмжээрээ бас утгыг нь холбож бодохыг хичээгээрэй.

Зайлшгүй тогтоох ёстой мэдээллийг дахин давтан олон удаа унш. Илүү хялбар арга нь уг мэдээллийг өөр хэн нэгэнд давтан ярих явдал. Тухайлбал, ярилцагч шинэ танилынхаа нэрийг дахин мартахааргүй тогтоож авахыг хүсвэл яриан дундаа түүнд хандан нэрийг нь давтан хэлэх хэрэгтэй.

Өөртөө амралт өг. Нэг зүйлийг богино хугацаанд олон арав дахин давтсан бол цаг хэртэй түүнээс хөндийрч амрах хэрэгтэй. Ингэж амарсныхаа дараа эргээд тухайн зүйлээ дахин уншиж, судла.

Амар хялбар аргыг бодож ол. Аливаа данс тооцоог тогтоох шаардлагатай бол ямар нэг код, томьёолол зохио. Ингэвэл илүү хялбар цээжлэгдэх болно.

Бусдаас суралц. Ой тогтоолтыг сайжруулах курс, дамжаанд сууж байх хэрэгтэй. Ингэхдээ энэ чиглэлийн судлаач, эмч нарын явуулдаг дамжааг сонговол илүү үр дүн сайтай байх болно.

Сайн унтаж амар. Аль болох их амарч, бие болон сэтгэл санааны тайвширлыг олж байх хэрэгтэй. Үүний тулд шөнө нойроо сайн авах, амралт ажлаа зөв зохицуулах шаардлагатай. Ингэж чадвал амралт нь таны ой тогтоолт сайжрахад эерэг нөлөө үзүүлнэ.
Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж