Ерөнхий сайдад талархлын цахилгаан илгээжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.05-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдад талархлын цахилгаан илгээжээ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод хандан БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао талархлын цахилгаан утас илгээсэн байна.
Цахилгаанд:
“Миний бие  Монгол Улсад анхны айлчлал хийлээ.
Айлчлалын хугацаанд эрхэмсэг ноён Тантай болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нартай нөхөрсөг, илэн далангуй уур амьсгалд яриа хэлэлцээ, уулзалт хийж, хоёр талын  харилцаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар бодол саналаа өргөн хүрээнд солилцож, шинэ ойлголтуудад хүрэв.
Хоёр тал хамтын ажиллагааны чухал баримт бичгүүдийг байгууллаа. Айлчлал нь уламжлалт найрамдлыг бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, Монгол-Хятадын харилцаанд түлхэц үзүүлэх шинэ ахиц гарав.
Миний бие айлчлалын үр дүнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, хүчин чармайлт гарган айлчлалыг амжилттай зохион байгуулсанд Монголын талд гүнээ талархаж байна.
Монгол Улсад хөгжил цэцэглэлт, ард түмэнд нь аз жаргалыг хүсэн ерөөж байна.
Хүндэтгэсэн,
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао” гэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж