“Монгол цэргийн жавхаа” цэнгүүн болно

Хуучирсан мэдээ: 2013.05.26-нд нийтлэгдсэн

“Монгол цэргийн жавхаа” цэнгүүн болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн захирамжаар “Монгол цэргийн жавхаа” уралдаан зарлан,  “Тэргүүний жагсаалч анги” шалгаруулах уралдааныг  хоёр үе шаттайгаар зохион байгуулж, өнөөдөр шилдгүүдийг тодруулсан билээ.

Тэгвэл уг уралдаанд зорилсан үдшийн цэнгүүн Сүхбаатарын талбайд 20.00 цагаас эхлэх гэж байна.  Үдшийн цэнгүүнд Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид болон Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хөгжимчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, уран бүтээлээ толилуулах юм.  “Монгол цэргийн жавхаа”  үдшийн цэнгүүн 23.00 цаг хүртэл үргэлжилнэ. 

М.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж