Тоглоомын талбайн “бэрд”

Хуучирсан мэдээ: 2013.05.26-нд нийтлэгдсэн

Тоглоомын талбайн “бэрд”

“Авзага”-ын П.Мэндбаяр хотын “А” зэрэглэлийн га­зар л байвал дээрэм­дээд авахаас сийхгүй болсон нь олон тохиолдол дээр ха­­рагдаж байгаа юм. Бид өмнө нь түүний хууль бус ба­рилгуудын тухай мэ­дээлж байсан. П.Мэндбаярын ээл­жит газрын дээрэмдэлт нь Сүхбаатар дүүргийн тав­дугаар хороонд орших VI сургуулийн биеийн тамирын талбай юм.

Тэрбээр чанх урд талд нь байрлах 15 давхар барилгын ажил эхлүүлэхээр суурийг нь тавиад байгаа. Уг газрыг яаралтай чөлөөл хэмээн хотын захирагч өн­гөрсөн оны аравдугаар са­рын 3-ны өдөр захирамж гаргасан байдаг.

Анх 1998 онд “Авзага трейд” ком­­пани хоёр га га­зар худалдаж авахаар хөө­цөлдөж байсан ч тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга 1200 ам.метр газар ол­госон байна. Гэтэл тус ком­панийнхан хажуу талд нь байрлах сургуулийн зориу­лалттай газарт дур мэдэн барилга барьж ийнхүү хэл ам татлах болсон юм. Энэ нь Газрын тухай хууль зөрчсөн үйлдэл болсон.

Гэтэл өнөөг хүртэл П.Мэндбаяр захирал энэхүү ту­шаал шийдвэрийг зөрч­сөөр гараа ч хөдөлгөөгүйгээр үл барам хэд хоногийн өмнө барилгын ажлыг эхлүү­лэхээр бужигнаж эхэлсэн байна. Хэл амтай байгаа уг газрын төлөө зэргэлдээ ор­ших VI сургуулийн багш ажилчид тэмцсээр байгаа юм.

Иргэдийн гайхаж буй зүйл нь хагас жил болоход уг барилгын суурийг яагаад МХЕГ-ынхан буулгах арга хэмжээ авахгүй байгаа юм бол гэх хардлага юм.

Энэ тухай VI сургуулийн захирал Н.Алтангэрэлээс асуухад “Энэ барил­гын талаар их ярьж байна даа. Сур­гуулийн зүгээс П.Мэндбаяр захи­ралд олон удаа шаардлага хүргүүлсэн. Ганцхан хэлдэг үг нь “Миний хувийн өмч, та нарт хамаагүй” гэдэг хоёрхон үгийг л хэлдэг. Тус компанийнхан манай сур­гуу­лийн биеийн та­мирын талбай, хөлбөмбөгийн талбай хоёрын үерийн ус зайлуулдаг шугам дээр барилгаа барьсан шүү дээ. Үүний улмаас өн­гөрсөн хоногуудад орсон бороонд талбай тэр чигээрээ усанд автаж нэлээд ажил хийлгэсэн дээ, биднээр. Одоо энэ хавиар явбал нэл шалбааг болоод хүүхдүүдэд хүртэл их хүндрэл учруулж байгаа юм.

Хүүхдийн гэсэн тодотголтой зүй­лийг П.Мэндбаяр захирал үлдээх л ёстой байхгүй юу. Тиймээс яагаад өдий болтол барилгын суурийг буулгахгүй байгаа юм бол гэж гайхаад барахгүй байна” гэлээ. Өмнөх дугаартаа ч бид мэдээлж байсан. П.Мэндбаяр захирал юунд тэгтлээ их найдаад сургуулийн урд талбайг булааж байгаа юм бол.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр барилга эхлүүлэх зөвшөөрлөө авах гээд холбогдох хүмүүстэй уулзаад явж байгаа гэнэ. Түүнчлэн нэгэнт босгосон суурийг хөрөнгө орсон гэдэг үүднээс заавал ч үгүй барилгын зөвшөөрлийг авч байж салах хүн гэв. Тийм зэргийн сүйхээ түүнд байгаа гэж ярьж байна.

Тэгэхээр хэзээнээс л эрх мэдэлт­нүүдийг зусардаж ирсэн П.Мэндбаяр захирал нөгөө л нэг хэдэн бор төгрөгөөр холбогдох албаныхныг хахуулдчих юм биш байгаа гэх айдас сургуулийн удирдлагуудад төрөөд байгаа ажээ.

Тэгэхээр мөнгөнд найдаж энэ алдаагаа засахыг ч хүсэхгүй байгаа П.Мэндбаяр захиралд хэн гэдэг эрх мэдэлтэн туслаад байна гэдэг нь бас сонин. Хэрвээ тухайн барилгыг барих бол заавал оршин суугчид болон ойр тойрон нь амьдарч байгаа хүмүүсээс зөвшөөрөл авч байж барилгын ажил эхлүүлэх шинэ тогтолцоонд орсон. Учир нь албаныхан оршин суугчдын эрх ашгийг хөндсөн асуудал үүсгэж болохгүй гэдгийг анхааруулаад байгаа.

Гэтэл өдгөө барилгын компанийн захирлууд П.Мэндбаяр шиг аашлах нь улам ихсэх болоод байгаа билээ. Энэ бүх хууль бус үйлдлийг таслан зог­сохын тулд Э.Бат-Үүл дарга оны өмнө нэлээд хэдэн барилгын ажлыг зог­соох шийдвэр гаргасан. Даанч харам­салтай нь мөнгөнд эрдсэн П.Мэндбаяртангуудад дээрх захирамж шийдвэрүүд үйлчлэхгүй байгаа нь хэргийн гол учир.

Товчхондоо П.Мэндбаяр оршин суугчдын эрх ашгийг зөрчөөд зогсохгүй сургуулийн хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх талбайг нь булааж байгаа нь хууль бус үйлдэл гэхээс өөр юу гэх билээ. Энэ бүх үйлдлийн цаана П.Мэндбаярт тусладаг эрх мэдэлтэн байгааг үгүйсгэх аргагүй.

Энэ хууль бус гэх барилгын талаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас асуухад ““Авзага” трейд компа­нийн барилгын суурийн ажил бол хууль бус. Тэгээд ч уг барилгын суурийг босгохдоо ямар ч захирамж зөвшөөрөл аваагүй. Удахгүй арга хэм­жээ авч суурийн ажлыг бага дээр нь буулгах талаар холбогдох албаны хүмүүстэйгээ ярилцаж байгаа” гэв.

Бизнесийн хүрээнийнхэндээ заль­тайгаараа алдаршсан П.Мэндбаяр за­хирал ямар хүний нөмөр нөөлөгөнд орж хотын “А” зэрэглэлийн бүсийн газрыг дээрэмдэх шахуу авч байгаа нь олон хүний сонирхолыг татахаас ч өөр аргагүй.

Хотын даргын хууль бус гэсэн газарт баригдаж буй барилгын жагсаалтанд энэхүү барилга дээгүүр жагсаж буйг хүн болгон мэднэ. Тэгэ­хээр сургуулийн хүүхдийн биеийн та­мирын талбайг яаралтай чөлөөлөх арга хэмжээ авахгүй бол П.Мэндбаяр захирал нэг л шөнө барилгаа сүндэр­лүүлж мэдэх сүйхээтэй нэгэн гэдгийг хотын удирдлагууд эрх биш мэдэж л байх учиртай.

Хууль бус барилгын ажлаас болж оршин суугчид хохирч байна шүү гэд­гийг хаа, хаанаа мэдэхэд илүүдэхгүй л байх.

Р.САРУУЛ
Эх сурвалж:"ӨГЛӨӨНИЙ СОНИН"
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж