БНХАУ-ын боловсролын үзэсгэлэн тавдугаар сарын 31, зургадугаар сарын 1-ний өдрүүдэд Монголын залуучуудын холбооны байранд 11:00-18:00 цагийн хооронд болох ажээ. Үзэсгэлэн, яармагийг “Хятадын боловсролын төв”-өөс зохион байгуулж байгаа бөгөөд БНХАУ-ын шилдэг 50 их, дээд сургуулийн төлөөлөгчид оролцох юм байна. Тус төв 9-11-р ангийн сурагчдаас найман хүүхэд шалгаруулж, Хятад улсад үнэ төлбөргүй сургах ажээ. Уг шалгаруулалт “Kempinski” зочид буудалд болох бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 96666349, 99698892 дугаарын утсаар холбогдож авах боломжтой аж.
Т.ДАРХАН