Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос дэлхийн шилдэг жүдочдыг урилгаар оролцуулдаг “World Masters” тэмцээн ОХУ-ын Тюмен хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Жин тус бүрийн шилдэг 16 жүдоч, чансаа өндөр тамирчид өрсөлдөж буй тус тэмцээнд Бээжингийн олимпийн алт, Лондонгийн олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр дасгалжуулагчаар оролцож байна.
Тэрбээр Лондонгийн олимпийн дараа Үндэсний шигшээ багт жүдо бөхийн дасгалжуулагчаар ажиллах үүрэг хүлээгээд байгаа билээ.
Харин энэ удаагийн “World Masters” тэмцээн аваргын хувьд тамирчдаа дасгалжуулж байгаа анхны Олон улсын тэмцээн болж байна.
Б.БИЛЭГ