АНУ-ын дэлхийд моодонд оруулсан брэнд болох цэнхэр жийнс ховордсон тухай Америкийн хэвлэлээр бичиж байна. Вашингтон, Брюсселийн худалдааны маргаан жийнсийн моодыг тодорхойлогч Америкийн байр суурийг унагах хэмжээнд очсон бололтой.
Фото: Вести.Ru
АНУ-ын олон нийтийн NPR радиогийн мэдээлснээр дэлхий даяар худалдаалдаг чанар сайтай жийнсэн хувцасны 75 орчим хувийг Калифорнид үйлдвэрлэдэг байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд л гэхэд Лос-Анжелест гучаад компани жийнс үйлдвэрлэлээрээ зах зээлд танигдаж чаджээ.

“АНУ-д үйлдвэрлэв” гэсэн барааны тэмдэгт, алдар нэр нь худалдааны довтолгооны бай болгож байна хэмээн энэ талаар ярьж байна. Энэ тавдугаар сард гэхэд л Европын холбоо эмэгтэй жийнсний тарифийг 12 хувиас шууд 38 хувь болгон өсгөжээ. Үүний улмаас Калифорнийн олон компаниудын нийлүүлэлт ашиггүй болсон байна. Калифорнийн үйлдвэрлэгчид бэлэн болсон экспортын бүтээгдэхүүнээ Мексик зэрэг бусад оронд гаргахаар төлөвлөж байгаа ч тийм боломжгүй үйлдвэрлэгчид бизнесээ хаахаас өөр аргагүй болж байгаа бололтой. Саяхан 140 жилийн ойгоо тэмдэглэсэн цэнхэр жийнсүүд ийн ховрын бараа болж магадгүй байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР