Оффист олуулаа суух нь сөрөг нөлөөтэй

Хуучирсан мэдээ: 2013.05.26-нд нийтлэгдсэн

Оффист олуулаа суух нь сөрөг нөлөөтэй

Ажилтнууд нэг дор суух зохион байгуулалттай албан байрнууд ажилтнуудынх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байна.

                  propertydojo.co.za
Скандинавын эрдэмтдийн Scandinavian Journal of Work, Environment and Health, сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар ажилтнууд нь нэг дор олуулаа суухаар төлөвлөгдсөн ажлын байртай газрын ажилтнууд эмнэлэгийн акт авах нь тусдаа өрөөтэй ажилчдынхаас 62 хувиар их болох тогтоогджээ. 

Тасалгаанд хэдэн хүн байгаагаас өвчлөлтөд өртөх нь илүү их хамааралтай болдгийг эрдэмтдийн судалгаа харуулсан байна. Тухайлбал, ажлын орон зайг хоёр хүн хуваалцаж байгаа бол тус тусдаа суудаг хоёр хүнтэй харьцуулахад хамт суудаг хүмүүсийн өвчлөлт хоёр дахин их байдаг аж. Бүр тодруулбал, зургаагаас дээш хүмүүс хамт суудаг ажлын байранд эрүүл мэндийн асуудал бүр хүндрэлтэй нөхцөл байдал болдог байна.

Задгай ажлын байранд патогенийн нян амархан тархдагаас гадна стрессийн дарамтыг ихэсгэж, дархлааны системийг сулруулдаг гэдгийг эрдэмтэд судалгаандаа онцолжээ. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж