Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /МССХ/ ирэх сард Бага хурлаа хийхээр товложээ. Монголын бүхий л хэвлэл, мэдээллийн байгууллагын спортын алба, спортын төрөлжсөн хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг 100 гаруй сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчдыг эгнээндээ нэгтгэсэн тус холбоо нь Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн байгууллага юм.
Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ээлжит Бага хурал зургадугаар сарын 22-нд болох бөгөөд хурлаар МССХ-ны ажлын тайлан, Зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэж, Холбооны дүрмэнд өөрчлөлт оруулж, Ажлын төлөвлөгөө-ажил үүргийн хуваарь гаргаж батлах ажээ.
Б.ЭНХ