Брежнев 1966-1982онуудад ЗХУКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга байсан ба “зогсонги” гэх үеийн бэлгэдэл болсон хүн юм. Түүний удирдлага дор улс орных нь удирдлага болон Зөвлөлтийн систем хуучирсан юм. Тэрээр нэг хэсэг хүмүүст одон, шагнал цуглуулагч, цаас харан үгээ хэлдэг хүн болон үлдсэн бол бусдад нь үйл ажиллагаа зүтгэлтэй, бараг ардчилагч гэхээр удирдагч болон дурсагдаж байна.
Фото: Владимир Мусаэльян / архив ИТАР-ТАСС
Брежнев цаас хараад л үгээ эхлэв:
– Нөхөр сионистууд аа!
Танхим гайхалд оров. Брежнев цаасаа дахин шагайснаа:
– Нөхөд өө! Сионистууд дахиад л бэлтгэлдээ орцгоож байна… гээд үгээ уншиж эхлэв.
Фото: Юрий Абрамочкин / архив РИА Новости
Леонид Ильич 1980 оны Олимпиадад оролцогчдод талархлыг үг хэлж байна:
– О.. О.. О.. О.. О..
Туслах нь араас нь:
– Леонид Ильич, наадах чинь олимпийн цагирагууд, үг чинь цаана нь байгаа…
Фото: Владимир Мусаэльян / архив ИТАР-ТАСС
Брежнев ан хийх дуртай. Хүрээ нь ч дагаад л ан гөрөө хийдэг. Харин өнөөдөр бүгд л хулгай хийнэ.
Фото: Владимир Мусаэльян / архив ИТАР-ТАСС
– Өглөөний мэнд, Леонид Ильич! гэж нар өглөө Брежневтэй мэндлэв.
– Сайн уу , нархан минь! гэж Брежнев хариулна.
– Өдрийн мэнд, Леонид Ильич гэж нар үд дунд Брежневт хэлнэ.
– Өдрийн мэнд , нархан минь! гэж Брежнев хариулна.
– Нархан минь чи яагаад надад оройн мэнд эс хүргэнэ вэ гэж Брежнев асуулаа.
– “Чөтгөр шуламдаа” оч, Би Баруунд гарчихсан!
Фото: Владимир Мусаэльян / архив ИТАР-ТАСС
– Цаас хараад уншдаг гэж хэн намайг хэлээд байна аа? Ха, черточка, ха, черточка, ха, черточка. (Черточка гэсэн үг нь зураас гэсэн утгыг илэрхийлэхээс гадна чөтгөрийн хүү гэсэн маягаар ч зарим тохиолдолд хэлэгддэг).
Фото: Владимир Мусаэльян / архив ИТАР-ТАСС
Брежнев бүрх малгайгаар нүүрээ хаагаад Улс төрийн товчооны наранд шарлагын газарт наранд биеэ шарж байв. Нохой түүнд дөхөж очоод нуудгайг нь долоогоод авав. Брежнев хөдөлгөөнгүй хэвтсэн чигтээ нилээд залхуутай байдлаар: – Нөхөд өө!, энэ ч арай дэндэнэ ээ гэв.
Фото: Владимир Мусаэльян / архив ИТАР-ТАСС
Улс төрийн товчооны хуралдаан дээр нэгэн удаа Брежнев босоод: – Нөхөд өө, Бид яагаад Чичолинаг Москвад урьж болдоггүй билээ! гэв.
Хэн нэгэн нь: – Леонид Ильич, тэр чинь порно од шүү дээ! гэж хариулав
– Аан, ер нь надад л тийм од одоо байхгүй шдээ!
Фото: Владимир Мусаэльян / архив ИТАР-ТАСС
Хоёр вампир Брежневыг барьж аваад толгойг нь эргэдэн аваад:
– Шууд л хоолойгоос нь уух юм уу?
– Чи юу ярина вэ, таван одтой шүү дээ.
Фото: Владимир Мусаэльян / архив ИТАР-ТАСС
– Нөхөр Брежнев, та ерөнхий нарийн бичгийн дарга боллоо. Одоо таныг хэн гэж нэрлэх вэ?
– зүгээр л: Ильич гэхгүй юу (Ленинийг Ильич гэж дууддаг байв).
– Сайн зураг байна!
– Тэгэлгүй яахав, Леонид Ильич, энэ чинь Врубель шдээ.
– Гол нь, үнэтэй биш!
Фото: Владимир Мусаэльян / архив ИТАР-ТАСС
Эрдэмтэд он цагийн машиныг Брежневт зориулан зохиогоод:
– Хайш аа хүснэ вэ, Леонид Ильич?
– Гэрэлт ирээдүйд.
Буцаж ирснийхээ дараа “Бид чинь харанхуй зогсонги үед амьдарч байгаа юм байна. Буцах болсон чинь гэрэлт ирээдүйнхэн миний машинд чихцэлдээд арай гэж нэг юм буцаж ирлээ” гэж ярив.
Фото: Владимир Мусаэльян, Эдуард Песов / архив ИТАР-ТАСС
– Христос дахин амиллаа, Леонид Ильич!
– Баярлалаа, надад мэдээлэл ирсэн байгаа.
Фото: Interfoto / ИТАР-ТАСС
Брежнев Хонеккерийг онгоцны буудал дээр үдэн гаргав. Онгоц хөөрсөн ч Брежнев гараараа даллан зогссоор байв.
– Леонид Ильич, явах цаг болжээ, тэгээд ч тэр ингүүлээд байх хүн мөн юм уу даа?
– Тийм ээ тэр чухал биш улстөрч л дөө. Гэхдээ ямар гоё үнсэлдсэн!
Фото: Владимир Мусаэльян / архив ИТАР-ТАСС
– Тоглоом тоотой нь дээр! гэж Брежнев хэлээд хөмсгөө хамар доороо нааж эхлэв.
Фото: Эдуард Песов / архив ИТАР-ТАСС
– XXI зууны нэвтэрхий толиос: «Брежнев Л. И. Алла Пугачевагийн үеийн улс төрийн жижиг зүтгэлтэн ».