
Япончуудын олон жилийн хүлээлтийг дэвтээх, өөрийн анхны цомоо хүртэхэд ойрхон явсан озэки Кисэносато өнөөдөр их аварга Хакуход унасан ч маргааш арван даваатай Котошёогикүтэй оноолт таарсан. Магадгүй түүнд цом хүртэх боломж өөрөө давж, Хакухо Харүмафүжид унаж, дахин барилдаанд ялах л үлдэх, гэхдээ.
Манай бусад бөхчүүд, тухайлбал Токитэнкү А.Хүчитбаатар Масүноямаг ялснаар арав дахь, Кёкүтэнхо Н.Цэвэгням Аойямаг давснаар найм дахь даваагаа авч 50 хувийн амжилтаа үзүүллээ. Какүрюү М.Ананд Харүмафүжид ялагдсан ч арван даваа, дөрвөн унаатай явна.
Жюүрёо зиндааг Токишорюү, Котоюүки нар адил 12 даваатай тэргүүлж байгаа бол манай хоёр бөх болох Тамаваши Б.Мөнх-Оргил, Кагамио Б.Нанжид нар 11 даваатай удаалж байна. Харин Ониараши Ө.Өлзийжаргал долоо, Асасэкирюү Б.Дашням тав даваатай явна. Маргааш жюүрёо зиндааг тэргүүлж буй хоёр бөх хоорондоо оноолт таарсан бөгөөд энэ зиндаанд Япон бөх түрүүлэх нь тодорхой боллоо.
