ФИЛА-гаас мэтгэлцээнд оролцох багийг зарлажээ

Хуучирсан мэдээ: 2013.05.25-нд нийтлэгдсэн

ФИЛА-гаас мэтгэлцээнд оролцох багийг зарлажээ

Энэ сарын 29-ны өдөр ОХУ-ын Санкт-Петербург хотод болох ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны хуралдаанд оролцож 2020 оны Зуны олимпийн наадмын хөтөлбөрт нэмж оруулах спортын 1 төрлийн төрлийг сонгох мэтгэлцээнд Олон улсын бөхийн төрлүүдийн холбоо-ФИЛА-гаас оролцох багийн 5 хүний нэрийг зарлалаа.

  1. ФИЛА-гийн Ерөнхийлөгч Ненад Лалович, Nenad Lalovic, 2006 оноос тус байгууллагын Товчооны гишүүнээр сонгогдон ажиллаж байна, Серби улсын иргэн
  2. Кароль Хьюн, Carol Huynh, Канад улсын иргэн, 15 настайгаасаа чөлөөт бөхийн спортоор хичээллэж эмэгтэй чөлөөт бөхийн 48 кг-ийн жинд 2008 оны олимпийн наадамд алт, 2012 оны олимпийн наадамд хүрэл медаль хүртсэн, Вьетнам улсын хойд хэсэгт амьдран сууж байсан хятадын дүрвэгчдээс гаралтай, Канад улсад төрсөн, хоёр эгч нь чөлөөт бөхийн тамирчин байсан.
  3. Луис Легранд, Lise Legrand, Францийн бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Афиний олимпийн наадмын  болон 1996 оны ДАШТ-ний хүрэл медальт
  4. Даниэль Игали, Daniel Igali, 2000 онд Австрали улсын Сидней хотод болсон Зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн 69 кг-ийн жинд түрүүлсэн, Нигери улсад төрж 1994 онд Канад улсад цагаачлан очиж сууршисан. Одоо Нигери улсын мужийн парламентийн гишүүнээр ажилладаг.
  5. Жим Шир, Jim Scherr, АНУ-ын иргэн, 1988 оны Зуны олимпийн наадамд чөлөөт бөхийн тамирчнаар оролцсон, 2005-2009 онуудад Америкийн үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх захирлаар, 1990-2000 онуудын Америкийн бөхийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, одоо Үндэсний коллежүүдийн хоккейн конференцийн комиссараар ажиллаж байна.

Тайлбар: Санкт-Петербург хотод болох ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны хуралдаанаар бөх, бейсбол буюу софтболом, каратэ, роллер-спорт, хадны авиралт, сквош, вейкбординг, ушу гэсэн спортын 8 төрлөөс аль нэгийг нь 2020 оны зуны олимпийн наадмын хөтөлбөрт оруулахаар сонгох юм. Эцсийн шийдвэрийг энэ оны есдүгээр сард Аргентины нийслэл Буэнес-Айрес хотод болох ОУОХ-ны 125 дугаар чуулганаар гаргах юм.

Эх сурвалж: www.NEW.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж