Сvмстэй бялуун тулалдаан

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Сvмстэй бялуун тулалдаан

Английн Coxheath тосгонд 1967 оноос эхлэн
тэмдэглэж ирсэн сонирхолтой фестивалийн талаарх товч мэдээллийг фото
зургийн хамт хvргэе. Тухайн vед нутгийн зєвлєлийн гишvvн байгаад одоо
Maidstone хотын захирагчаар ажиллаж байгаа Mike Fitzgerald гэгч эрхмийн
санаачилсан энэ фестиваль 1967 оны 6-р сарын 24-нд анх эхэлж байсан
тvvхтэй юм. Энэхvv фестивальд оролцогч Викторийн эриний загвар бvхий
эсвэл єнєєгийн хамгийн сvvлийн vеийн загвартай хувцсаар гоёсон 80 гаруй
багууд єєр хоорондоо кастард сvмстэй бялуугаар байлддаг байна. Эхлээд
зєвхєн эрчvvд оролцохыг зєвшєєрдєг байсан бол сvvлдээ энэ нь
єєрчлєгджээ. Япон, Канад, Финлянд, Герман зэрэг улсуудаас сонирхогчид
ирж оролцдог энэхvv хєгжилтэй тэмцээний ялагчаар голдуу эмэгтэйчvvд
тодорч, Custard Pie Trophy цомынх нь эзэн болсон тухай сонирхолтой
баримт байдаг юм байна. Гэвч 1982 онд фестивалийг санаачлагч Mike
Fitzgerald английн єєр нэг Ditton хэмээх тосгон руу нvvснээр энэ
уламжлал vгvй болж, фестивалийн цом алга болсны дараа 1988 онд бvрмєсєн
тасарчээ. Харин 2007 онд Mike Fitzgerald шинэ цомтойгоор тэмцээнээ дахин
эхлvvлсэн бєгєєд 40 дэх удаагаа дахин тэмдэглэгдсэн тэр цагаас хойш
єнєєг хvртэл тасралтгvй vргэлжилж байгаа аж. Тэмцээнд хэрэглэгдэх
кастард сvмстэй бялуугаа тэмцээнд оролцогч багууд єєрсдєє хийж бэлтгэдэг
юм байна.

Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж