Тэмцээний долоон өргийн дараах байдлаар их мастер Б.Мөнгөнтуул БНХАУ-ын дөрөв, Энэтхэг, Вьетнам улсын шатарчдын хамт таван оноотой тэргүүлэгчдийн эгнээнд явна.
ФИДЕ мастер У.Лхамсүрэн нэг хожил, хоёр тэнцээ, ФИДЕ мастер Б.Ану хоёр хожил, хоёр тэнцээ аваад байна. Их мастер Б.Мөнгөнтуулын хувьд гурван хожил, дөрвөн тэнцээ авснаар хоёрт бичигдээд байна.
Харин манай эрэгтэйчүүдээс их мастер Ц.Батчулуун 4,5 оноотой /дөрвөн хожил, нэг тэнцээ/ 14-р байрт, их мастер Б.Гүндаваа 4,0 оноотой /гурван хожил, хоёр тэнцээ/ 29-р байрт явна.
Шатарчид өнөөдөр найм дахь өргийн тоглолтоо хийнэ.
Тивийн аваргын эрэгтэйчүүдийн ангилалын эхний таван байраар, эмэгтэйчүүдэд зөвхөн түрүүлсэн шатарчин Дэлхийн цомд оролцох эрхийг авах юм.