Аварга цолтны хүндэтгэлийн барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2013.05.25-нд нийтлэгдсэн

Аварга цолтны хүндэтгэлийн барилдаан болно

МҮБХ дөрвөн уулын хишиг болон цолны хүндэтгэлийн барилдаануудыг жил бүр
уламжлал болгон зохион явуулдаг билээ. Наадмаас наадмын хооронд болдог
төлөвлөгөөт барилдаанаас цолны хүндэтгэлийн таван барилдааны нэг
аваргуудын нэрэмжит барилдаан үлдээд байгаа. Тэгвэл өнөөдөр 14 цагаас Монгол бөхийн өргөөнд аваргуудын
нэрэмжит улс аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болох гэж байна. Тус барилдааны Монголын Үндэсний бөхийн холбоо ИНЕГ-тай хамтран зохион байгуулж байна.

Нисэх хүчний 88 жилийн ойд зориулсан тус барилдаан өмнө нь 14 удаа зохион
байгуулагдсан б
өгөөд Г.Өсөхбаяр, О.Балжинням аваргууд болон
И.Доржсамбуу гарьд тус б
үр хоёр удаа түрүүлжээ.

1.1996 онд 240 бөх барилдаж у.ав О.Балжинням у.з
П.С
үхбат
2.1997 он 256 бөх д.а Б.Бат-Эрдэнэ у.з Ц.Баярсайхан
3.1998 он 208 бөх у.ав О.Балжинням у.арс Д.Мөнх-Эрдэнэ
4.1999 он 128 бөх у.з Б.Гантогтох у.арс Д.Мөнх-Эрдэнэ
2000 он барилдаан болоогүй
5.2001 он 128 у.з Г.Өсөхбаяр д.а Б.Бат-Эрдэнэ
6.2002 он 128 у.ав А.Сүхбат у.з Д.Сумъяабазар
2003 онд барилдаан болоогүй өнжсөн
7.2004 он 128 у.н Л.Наранбаатар у.н Д.Рагчаа
8.2005 он 128 у.з И.Доржсамбуу у.н Д.Рагчаа
9.2006 он 128 у.з И.Доржсамбуу у.н Д.Азжаргал
10.2007 он 128 дал.ав Г.Өсөхбаяр у.ав Д.Сумъяабазар
11.2008 он 128 у.х Т.Мөнгөнцоож ц.а Ч.Санжаадамба


2009 онд барилдаан болоогүй өнжсөн


12.2010 он 128 ц.а Ч.Санжаадамба у.н И.Ёндонсамбуу
13.2011 он 128 у.арс Х.Мөнхбаатар у.х С.Мөнхбат

14.2012 он 208 у.х Содномдорж у.х Өсөх-Ирээдүй тус тус шалгарч байжээ.

Эх сурвалж: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж