Хамгийн амжилттай эмэгтэйгээр Эльвира Набиуллинаг тооцов | News.MN

Хамгийн амжилттай эмэгтэйгээр Эльвира Набиуллинаг тооцов

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

Хамгийн амжилттай эмэгтэйгээр Эльвира Набиуллинаг тооцов

 Эльвира
Набиуллина

Улс төр, эдийн засгийн институтын
гаргадаг жил тутмын  хамгийн ажил хэрэгч орос эмэгтэйчүүдийн ТОП-25
жагсаалтын лидер нь ОХУ-ын Эдийн засгийн хөгжил ба худалдааны сайд
Эльвира Набиуллина болов. Түүнийг улс орны  эдийн засгийн гол хүн гэж
тооцжээ. Чансааны хоёрдугаарт Москва хотын захирагч Юрий Лужковын эхнэр,
“Интеко” компанийн ерөнхийлөгч Елена Батурина , гуравдугаарт
“Пятерочка” ба “Карусель” худалдааны сүлжээнүүдийн хамтран эзэмшигч
Татьяна Франус тус тус бичигдлээ. Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн жагсаалтад
Иноваци ба мэдээллийн технологийн үндэсний эвслийн ерөнхийлөгч Ольга
Ускова, телевизийн хөтлөгч Ксения Собчак, ЕСН группын хамтран эзэмшигч
бөгөөд захирал Гульжан Молдажанова, ОАО “Прогресс” (PepsiCo) компанийн
хувьцаа эзэмшигч Ольга Белявцева, Эрүүл мэнд, нийгэм хангамжийн сайд
Татьяна Голикова, “Новатэк”-ийн захиргааний орлогч дарга Татьяна
Кузнецова ба “Лукойл”-ийн захиралуудын зөвлөлийн гишүүн Любовь Хоба
нарын хүмүүс багтсан байна.

 Светлана Медведева

2009
оны жагсаалтыг Оросын Ерөнхийлөгчийн эхнэр Светлана Медведева толгойлж
байлаа. Мөн сануулахад Эльвира Набибуллина “Независимая газета” сонины
шилдэг лоббистуудын 2009 оны жагсаалтын эхний аравт багтасан байв.
ОХУ-ын Эдийн засгийн хөгжил ба худалдааны сайд нь 2005-2007 онуудад
ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт ба хүн ам
зүйн бодлогыг хариуцсан шинжээчдийн зөвлөлийг толгойлж байлаа. 2003-2007
онуудад Набиуллина стратегийн  бүтээмжийн төвийг толгойлж, 2000-2003
онуудад Эдийн засгийн хөгжлийн албаны орлогчоор ажилласан юм. Макро
эдийн засгийн мэргэжилтэн гэгддэг. Эдийн засгийн хөтөлбөрүүдийн гол
санаачлагч гэгддэг бөгөөд Герман Грефыг сайд байхад нь “Грефын саарал
кардинал” нэртэй байжээ.

 Елена Батурина

Чансааны
эхний арав:

1. Эльвира Набиуллина, Эдийн
засгийн хөгжил ба худалдааны сайд

2. Елена
Батурина, “Интеко” компанийн ерөнхийлөгч

3. Татьяна
Франус, “Пятерочка” ба “Карусель” худалдааны сүлжээнүүдийн хамтран
эзэмшигч

4. Ольга Ускова, Иноваци ба
мэдээллийн технологийн үндэсний эвслийн ба Cognitive Technologies
компаниийн ерөнхийлөгч

5. Ксения Собчак,
"Евросети"-ийн хувь эзэмшигч ба телевизийн хөтлөгч

6.
Гульжан Молдажанова, ЕСН группын хамтран эзэмшигч бөгөөд захирал

7. Ольга Белявцева, ОАО “Прогресс” (PepsiCo)
компанийн хувьцаа эзэмшигч

8. Татьяна
Голикова, Эрүүл мэнд, нийгэм хангамжийн сайд

9.
Татьяна Кузнецова, “Новатэк”-ийн захиргааний орлогч дарга

10. Любовь Хоба, “Лукойл”-ийн захиралуудын
зөвлөлийн гишүүн

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж