Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг Төв банкаар дамжуулан цахим орчинд гүйцэтгэхээр болсон тухай албаныхан мэдээллээ. Ингэснээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага, гадны хөрөнгө оруулагчид хоёрдогч зах зээлээс Засгийн газрын үнэт цаасыг худалдах, худалдан авах боломжтой болж буй ажээ. Уг арилжааг хийх программ нь Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн сүлжээтэй холбогдсон тул Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааны эрхийн шилжүүлгийг программаар дамжуулах хийх юм байна.
Ийнхүү ЗГҮЦ-ыг банкны салбараар дамжуулах нь Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 217/А161 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Засгийн газрын үнэт цаас гаргах, арилжаалах журам”-ын хүрээнд 2012 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн Монголбанкаар дамжуулан анхдагч зах зээлд Засгийн газрын үнэт цаас (ЗГҮЦ)-ыг иргэн, аж ахуй нэгж байгууллага, гадны хөрөнгө оруулагчдад арилжаалах болсонд үндэслэсэн ажээ.
У.БОЛОР