Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /тавдугаар сарын 24/ 4,476 тоот арилжаагаар 15 компанийн нийт 57,068,666 төгрөгийн 16,245 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс13,908.96 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 52.28 нэгжээр өссөн үзүүлэлт бол нийт 47 хэлцэл хийлээ. Зах зээлийн үнэлгээ нэг их наяд, 352 гаруй тэрбум төгрөг байлаа. Өнөөдрийн арилжаанд оролцсон компаниудаас “АПУ” 30,846,800 төгрөгийн 8,339 ширхэг, “Ремикон” ХК 319,260 төгрөгийн 1,878 ширхэг хувьцаа арилжсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.
У.БОЛОР