Коко Шанелийн байшин 40 саяар зарагджээ

Хуучирсан мэдээ: 2013.05.24-нд нийтлэгдсэн

Коко Шанелийн байшин 40 саяар зарагджээ

Францын өмнөд хэсэгт байдаг, загвар зохион бүтээгч Коко Шанелийн амьдарч байсан La Pausa шилтгээн 40 сая еврогоор зарагджээ.

Фото с сайта businessinsider.com

Франц, Итали, Монакогийн хилийн орчим  Рокебрюн-Кап-Мартен эдлэн байдаг ба дөрвөн давхар, 1325 кв.метр талбай бүхий тансаг харш нь унтлагын долоон өрөө, ариун цэврийн зургаан өрөө, зочны дөрвөн өрөө, номын сан, ёслолын гал тогооны өрөө ба гал зуух, камин зуухны өрөө болон үйлчлэгчдийн өрөөтэй гэнэ.

Ойр орчмынх нь 2,6 га газарт хоёр унтлагын өрөөтэй зочны байшин, дөрвөн машины, дээрээ амьдрах өрөөнүүдтэй гарааш, теннисийн талбай, 350 модтой оливийн шугуй зэрэг байдаг ажээ.

Коко Шанельд зориулан энэ шилтгээнийг уран барилгач Роберт Штрайц босгожээ. Шанель уг байранд 1929-1953 онд зуны өргөө болгон амьдарч байжээ.  Хожим уг байшин нь Cooperation Publishing Service хэвлэлийн газрын хөрөнгө болсон байв.  Өнгөрсөн жилд энэ үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 50 сая гэж үнэлж байсан юм.

Коко Шанель (жинхэнэ нэр – Габриэль Бонер Шанель) 1971 онд 87 насандаа таалал төгссөн бөгөөд энэ эмэгтэйг Америкийн нэр хүндтэй Time сэтгүүл ХХ зууны нөлөө бүхий 100 цуутны жагсаалтдаа оруулсан байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж