Louis Vuitton “Алтан дагина”-ыг хадгалах хайрцгийг бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Louis Vuitton “Алтан дагина”-ыг хадгалах хайрцгийг бүтээжээ

Дэлхийн хамгийн үнэтэй, тансаг зэрэглэлийн брэнд Louis Vuitton FIFA-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргад олгодог алтан цомыг хадгалах, зөөвөрлөхөд зориулсан тусгай хайрцаг бүтээхээр олон улсын хөлбөмбөгийн холбоотой гэрээ байгуулсан юм. Харин өдгөө Францын хамгийн алдартай загварын ордон “Алтан дагина”-ыг хадгалах тусгай зориулалтын хайрцгаа албан ёсоор танилцуулжээ. Уг хайрцгийг тусгай захиалгаар Парис хотын ойролцоо орших LV-гийн түүхт урлан болох Аниерт мэргэжлийн гар урчууд нямбайлан гараар урласан байна. 18 каратын цэвэр алтан “Алтан дагина”-ыг аюулгүй, найдвартай хадгалах энэ хайрцгийг Louis Vuitton-ын нэрийн хуудас болсон товчилсон LV үсэг бүхий зотон даавуугаар, булан болон цоожийг гуулиар хийж, хүрэн өнгийн арьсаар ирмэгийг захалсан нь алтан цомтой гайхалтай зохицжээ. Хайрцаг нь урд болон дээд талаараа тун амархан нээгдэнэ.

Долдугаар сарын 11-ний үдэш FIFA-гийн 19 дэх удаагийн дэлхийн аварга тодорч, хөлбөмбөгийн сая сая фанатуудын нүд энэхүү хайрцаг, дотор нь “нуугдсан” алтан цом дээр тусах учиртай.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж