Ник Картер өөрийнхөө амьдралаар ном бичнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.24-нд нийтлэгдсэн

Ник Картер өөрийнхөө амьдралаар ном бичнэ

Алдарт “Backstreet Boys” хамтлагийн дуучин Ник Картер дуу хөгжимд дурласан амьдралынхаа дурдатгалыг фэнүүдтэйгээ хуваалцахаар “Facing the Music and Living to Talk About It” нэртэй номоо ирэх есдүгээр сараас уншигдын хүртээл болгох гэнэ. Тэрээр өөрийн амьдралын тухай өгүүлэх намтарчилсан номоо аль хэдийнэ бичиж эхэлсэн гэнэ Ник “Backstreet Boys”-тай холбогдсон түүхээс эхлээд хар тамхинд донтсон ч түүнтэй хэрхэн тэмцсэн талаар болон дүү Леслигээ алдсан гээд амьдралынхаа хар бараан гунигт мөчүүдийг ч энэхүү бүтээлдээ өгүүлэх аж.
Ник Картер өнгөрөгч хоёрдугаар сард дөрвөн жилийн турш найзалсан бүсгүй Лаурен Киттэй сүй тавьж, долоон каратын эрдэнийн чулуун шигтгээтэй бөгж бэлэглэжээ. Өдгөө 33 настай Картер сүй тавихаасаа өмнө “People”-д өгсөн ярилцлагынхаа үеэр “Би найз бүсгүйтэйгээ үзэсгэлэнт далайн эрэгт сүй тавьж, түүнд хайртайгаа хэлэхийг их хүсч байна” хэмээн хэлж байсанчлан хосууд Флоридагийн үзэсгэлэнт далайн эрэг Флорида-Кист сүй тавьжээ.

Энэ онд хорин жилийн ойтой золгож байгаа “Backstreet Boys”-ийн гишүүд эргэн нийлж уран бүтээлээ фэнүүддээ дахин хүргэхээр болсноо мэдэгдсэнээс хойш олон улсад аялан тоглолтоо үргэлжлүүлсээр байгаа юм.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж